Шүдний өнгө алдалтыг гадаад ба дотоод шалтгаант гэж хоёр бүлэг болгон ангилж үздэг. Гадаад шалтгаант өнгө алдалт нь шүдний паалангийн хэсэгт нэвчсэн цай, кофе, дарснаас үүссэн толбыг хэлэх ба цайруулах эмчилгээ нь тэдгээрт нөлөөлөн цайруулдаг.
Цайруулагч гел нь устөрөгчийн хэт исэл, карбанатын хэт исэл зэргийг агуулдаг.
Шүдний цайруулалтыг гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд цайруулж болдог ба үр дүн нь шүдэн дээрх толбын төрөл, үйлчлүүлэгчийн нас, идэвхит бодисын концентраци, эмчилгээний хугацаа ба давтамжаас хамаардаг.
Цайруулагчийн найрлагандаа агуулсан байдаг идэвхт бодисууд нь шүдний пааланд нэвтрэн орж өнгө алдсан молекулуудад үйлчилж хоорондын холбоог таслан нэвчиж шүдний эд эсэд шингэн цайруулна.
Шүд цайруулах эмчилгээг ямар үед хэрэглэж болох вэ?
- Шүдний толбо
- Шүдний шарлалт
- Шүд толбодох өвчин
- Тетрациклины хөх (цайрах магадлал харьцангуй бага)
Шүдний цайруулалт хийгдэх нь хэд хэдэн эсрэг заалттай.
- Үйлчлүүлэгч хэт их горьдлого тээсэн бол
- Хэт исэлийн харшилтай хүн
- Шүд хэт мэдрэмтгий бол
- Шүдний тугалмай ил гарах, гэмтсэн тохиолдолд
- Паалангийн хөгжлийн гажигтай шүд
- Хүчилд элэгдсэн шүд
- Буйл шамарч сурвалж ил гарсан шүд
- Буйл хэт мэдрэг бол
- Шүдний цооролтой : Шүдний эрдэсгүйжилтийн цагаан толбо нь шүдний цайруулах эмчилгээний үед илүү тодорч болно. Гэхдээ энэ нь маш цөөхөн тохиолдолд шүдний зарим нэг хэсэгт үүсдэг.
- Шүдний тулгуур эдийн өвчинтэй бол
- 16-аас доош насны хүүхэд. Учир нь шүдний зөөлц буюу мэдрэл нь бүрэн хэмжээнд хөгжиж дуусаагүй байдаг учир мэдрэлийг цочроох эсвэл шүд хэт мэдрэг болох нөхцөл болж өгдөг.
- Үйлчлүүлэгч бүрээс эсвэл шүдэлбэртэй байгаа үед энэхүү эмчилгээг хийхгүй. Шүдэлбэртэй(шаазан, алтан гэх мэт ) үед цайруулалтад ямар нэгэн өнгөний өөрчлөлт үзүүлдэггүй. Харин гэрлээр хатуурагч материал, цемент, амальгам зэрэгт бага зэргийн цайралт өгч болно.
Анхааруулга
Дийлэнх тохиолдолд шүд цайруулалт нь шүдний мэдрэг чанарыг нэмэгдүүлэх мөн буйл цочроох зэрэг нөлөө үзүүлж болох ба энэ үед цайруулалтыг зогсооно.
-
Шүдний хэт мэдрэгшил
Цайруулах эмчилгээний үед шүдний паалангийн давхаргын нүх сүв нээгдэн шүд халуун, хүйтэн, чихэрлэг зүйлд цочирдог. Хэт мэдрэгшил үүссэн шүд 2-7 өдрийн дараагаас эргэн хэвийн байдалдаа орж эхэлдэг.
- Салстын мембранд нөлөөлөх нь
Цайруулагч хийхдээ буйл, салстыг хамгаалаагүйгээс болж эдтэй хүрэлцсэнээр цайрах болон өнгөө алдах нөлөөлөл үзүүлж болно.
-
Жигд бус үр дүн
Шүдийг цайруулсны дараа цайруулалт хийгдэж байх үеийн алдаа, шүдний гадаргуу дээрх өнгөр зэргээс шалтгаалан жигд бус цайрж болно.
Шүдээ цайруулсны дараа бид юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Шүд цайруулалтын дараа 2-4 цагийн хугацаанд хоол,ундны хэрэглээг хязгаарлана.
- Цайруулагчийг хэрэглэснээс хойш 24 цагийн турш цайруулах процесс тасралтгүй үргэлжлэн явагдана.
Хориглох зүйлс
- Шүд цайруулах эмчилгээ хийснээс хойш дараах зүйлсийг 48 цаг хэрэглэхгүй байх хэрэгтэй.Үүнд:
- Тамхи татах
- Улаан өнгө бүхий шингэн болоод хүнсний зүйл
- Кофе,төрөл бүрийн соус,бяслаг
- Тод өнгийн өнгөр, толбо их үүсгэх зүйлс
Анхаарах зүйл
- Шүд хэт мэдрэг болсон бол эмчийн зааврын дагуу өвчин намдаагч хэрэглэнэ.
- Шүд мэдрэгшиж өвдөх нь эмчилгээ хийлгэсэн 2-7 хоногийн турш мэдрэгдэж болох ба мэдрэгшил арилахгүй бол эмчид эргэн хандах.
- Шүдний цайрсан өнгийг цаашид хадгалахын тулд цайруулагч оо болоод гэр аргаар шүд цайруулагчийг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ.